Рояаль Олон Улсын Их сургууль нь Эх орондоо дэлхийн тэргүүлэх боловсролын эзэмших боломжийг оюутан, залууст олгох, төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургалт, судалгаа, консалтингийн олон улсын төв болох эрхэм зорилготойгоор 2010 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Их Засаг их сургуулийн дэргэд Монголын Рояаль Академи нэртэйгээр байгуулагдсан юм.
Рояаль Олон Улсын Их сургууль нь 2010 оны 08 дугаар сараас Их Британийн Төрийн Удирдлагын Институт (IAM), СТН Олон Улсын Боловсролын Байгууллага, Их Британийн Худалдаа Удирдлагын Институтийн (ICM) Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Чухал холбоос
Эрхэм зорилго
Төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч, дээд боловсролын сургалт эрхлэх, судалгаа, консалтингийн олон улсын төв байна.
Алсын хараа
Нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал дээр суурилж Дэлхийн шилдэг боловсролын охь дээжтэй сүлэлдүүлэн Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргана.