Мэдээ, үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяртай “Тэнгэр, Газар уулзсан хот” сэдвийн хүрээнд Хархорум хотыг сэргээн байгуулах санаачилга, түүний түүхэн үндэслэл, ач холбогдол, ирээдүйн хөгжлийн үзэл баримтлалын талаар өглөөний уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа. Уулзалтын хүрээнд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүхэн байр суурь, Орхоны хөндийн соёл иргэншлийн өв, Монголын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл болон эдгээр үнэт зүйлийг өнөө цагт хэрхэн өвлүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов. Хархорум — Монголын түүхэн ой санамж, төрт ёсны залгамж чанарын бэлгэ тэмдэг Хархорум хот нь Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргаа, худалдаа, соёлын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд XIII зуунд Евразийн өргөн уудам орон зайг холбосон түүхэн төвүүдийн нэг байв. Орхоны хөндийд Хүннү, Түрэг, Уйгур зэрэг эртний нүүдэлчин улсуудын түүхэн ул мөр хадгалагдан үлдсэн нь тус бүс нутгийн соёл, түүхийн онцгой үнэ цэнийг илтгэдэг. Чингис хаан Хархорумын байршлыг сонгосон тухай уламжлал, Өгөдэй хааны үед хотыг хэрэмлэн байгуулж, хөгжүүлсэн түүх нь Монголын төрийн хөгжил, хот байгуулалтын уламжлалыг судлан ойлгоход чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Хархорумыг сэргээн байгуулах санаачилга нь зөвхөн хот байгуулах асуудал бус, Монголын түүхэн өвийг хамгаалах, үндэсний ой санамжийг бэхжүүлэх, түүх соёлоо дэлхий дахинд таниулах өргөн агуулгатай болохыг онцлон авч үзлээ. Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Хархорум хотын түүхэн ач холбогдлыг өнөөгийн Монгол Улсын хөгжлийн бодлого, ирээдүйн хот байгуулалтын үзэл баримтлалтай хэрхэн уялдуулах тухай байв.
Шилдэг элсэгчдэд сургалтын төлбөрийн 100% хүртэлх дэмжлэг.
Үргэлжлүүлэн суралцагчид оюутны системээр хичээлээ сонгоно.
РОУИС-ийн оюутнуудад гадаад улирал, давхар зэргийн боломж өргөжлөө.
Технологи, санхүү, бүтээлч салбарт дадлага болон төгсөгчдийн ажлын байр.
Багш, оюутнууд ногоон архитектур, хот төлөвлөлтийн төслөө танилцуулав.
Англи болон монгол хэл дээрх бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд цахимаар бүртгүүлээрэй.
Оюутнуудад өргөтгөсөн суудал, багийн өрөө, цахим нөөц.
Лондонгийн Certiva Limited их сургуулийн боловсролын менежментийн тогтолцоог баталгаажууллаа.