Мэдээ
Их Британийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл магадлан итгэмжлэлийг үргэлжлүүлэхээ баталлаа

2021 оны 11 дүгээр сард явуулсан завсрын хяналт шалгалтын дараа Их Британийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 27-нд Рояаль Олон Улсын Их Сургуулийн бие даасан дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийг үргэлжлүүлэхээ баталлаа.
РОУИС нь 2019 оны 11 дүгээр сарын 28-наас BAC-ийн магадлан итгэмжлэлтэй бөгөөд Их Британийн чанарын энэ тэмдгийг хүртсэн Монголын анхны их сургуулиудын нэг юм.

