Мэдээ
Казахстаны түнштэй хамтарсан судалгааны төв нээгдлээ

РОУИС болон Казахстаны Абай Мырзахметовын нэрэмжит Кокшетау Их Сургууль гадаадад эрдэм шинжилгээний сургалт явуулах, багш болон ахисан түвшний оюутан солилцох, хамтарсан хөтөлбөр, бага хурал зохион байгуулах, бүтээл хэвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хамтарсан Боловсрол судлалын төв байгууллаа.
Төвийн анхны хамтарсан олон улсын бага хурал 2022 оны 5 дугаар сарын 27-нд РОУИС-ийн төв байранд болж, зочин профессор Нурлан Байкенов, Есентай Утегенов нар илтгэл тавилаа.

