Рояаль Олон улсын их сургуулийн Ерөнхий захирал, Докторант Чулууны Сэлэнгийн Эрдмийн баярт хэлсэн үг
2022.05.30
Эрхэм хүндэт Рояаль Олон Улсын Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, эрдмийн зөвлөлийн гишүүд хүндэт Ректор, Проректор, Доктор Профессор эрдэмтэн багш нар, төгсөгчиддөө болон энд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод энэ сайхан өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Эрдмийн баярын мэндийг дэвшүүлье.
Өнөөдрийн энэ баярт өдөр Рояаль Олон Улсын Их сургуулийн 140 төгсөгч 4 мэргэжлээр амжилттай суралцсаны эрдмийн баяраа тэмдэглэж , энгэрийн тэмдэг, дипломоо гардан авахаар сэтгэл догдлон зогсоцгоож байна.
4 жил суралцахдаа та бүхэн энэ л сургуулиасаа найз нөхдөө олж, хичээл сургуульдаа шамдаж, илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцэж, авъяас чадвараа хөгжүүлж, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьж, бүхий л талаар хөгжиж ирсэн гэдэгт багш нь эргэлзэхгүй байна. Энэ бүхнийг Рояаль олон улсын их сургуулийн эрдэмтэн багш нар нь олгосон юм шүү.
Өчигдөрхөн юм шиг санагдах Тангарагийн баяр дээр сургуулиараа бахархах, өөрсдийн суралцах хэв маяг, хүсэл мөрөөдлөө тэлж бусдаас өөрөөр суралцахын гайхамшигт тэмүүлж байсан тодхон санагдаж байна. Рояалийн гэр бүл, Рояальчуудын онцлог бол Дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөр, агуулгын хүрээнд эн тэнцүү амжилтыг үзүүлж дагуулж хөгжих уриатай байдаг билээ.
Рояаль Олон Улсын их Сургууль өнгөрсөн 4 жилийн хугацаанд Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоёр дахь удаа хошой магадлан итгэмжлүүлж, Монгол Улсын үндэсний магадлан итгэмжлэх зөвлөлөөр магадлан итгэмжлэгдэж, Рояаль Олон Улсын Их Сургуулийн хөтөлбөрүүд Олон улсад төдийгүй Үндэсний хэмжээнд үнэ цэн нь өсөн нэмэгдсээр байна.
2020 онд Их Сургуулийн статустай болж сургалтынхаа цар хүрээг улам тэлж 2022 онд Эрхзүйн хөтөлбөртэй боллоо. Рояаль Олон Улсын Их Сургуулийн Эрхзүйн хөтөлбөр олон улсад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор Мэргэжлийн англи хэлтэй чадварлаг, эрхзүйч, хуульчдыг төрөн гаргахаар зорьж байна.
Рояаль ХБНГУ-ын Асеений магадлан итгэмжлэлтэй Олон улсын Сургууль төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхны ОУ-ын Сайн дурын Volunteer программтай Их Сургууль боллоо. Рояалийн Оюутан бүр нийгмийн болоод Дэлхийн иргэн гэсэн том алсын харааг зорилгоо болгож Олон Улсын тавцанд суралцах, ажиллах боломжийг Volunteer программ нээн олгох юм.
Өнөөдөр Рояаль Олон Улсын Их Сургууль Дэлхийн 20 гаруй орны 30 гаруй шилдэг их сургуулиудтай хөтөлбөрийн артикулэшн хийж 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, хос дипломтай төгсөх боломжоор хангагдаж боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангасан сургалтын байгууллага болж өсөж хөгжжээ. Сургалтын агуулга хөтөлбөрийн цөм хэсэг болох оюутны хөгжил, цогц боловсролыг эрхэмлэж оюутнаа хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ өдөр Бид бүхний бахархал болж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэгчид, олимпиадын аварга багийн гишүүд, бүжгийн Улсын аварга, хөлбөмбөгийн волейболын, сагсанбөмбөгийн аварга багийн тамирчид, урлагийн наадмын шилдгүүд, олон улсын хурлын шилдэг илтгэгчид, мэтгэлцэгчид та бүхний дунд зогсож байна. Та нар минь бид бүхний бахархал юм шүү. Royal Student council, Royal Gulls Royal Beats Royal Wolves Royal Swallows Royal Book lovers Royal Arch Royal Diplomat клубуудын шилдэг төгсөгчид болон үеийн үед анги хамт олноо амжилттай удирдаж, эвсэг хамт олныг бүрдүүлж чадсан бүлгийн дарга нартаа баярлалаа. Анги удирдсан чиглүүлэгч, манлайлагч багш нартаа баярлалаа
Та бүхэн төрөлх сургуультайгаа үргэлж холбоотой байж, сурсан мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, сайн мэргэжилтнүүд болж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.
We Are Royals
Рояаль Олон улсын их сургуулийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ
Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Рояаль Олон Улсын Их Сургууль нь нийт багшлах хүчний 60 хувийг 7 тивийн төлөөлөл болсон эрдэмтэн багш нар эзэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд хичээлийн байрны

CHINESE STUDENTS STUDYING AT ROYAL OUIS STUDENTS' ASSOCIATION OF ROYAL OUIS TOOK A TRIP TO ULAANBAATAR TOGETHER WITH THE STUDENTS.
Рояаль ОУИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Оюутны улсын аварга боллоо.