Рояаль ОУИС, TLG13 ТББ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Рояаль Олон Улсын Их Сургууль, TLG13 төрийн бус байгууллагатай Спортын салбарын шилдэг мэргэжилтэнг бэлтгэх, мэргэжлийн тамирчдын боловсрол хөгжил дэвшилд ээлтэй нөхцлийг бүрдүүлэн цаашдаа Дэлхийн хэмжээний мэргэшсэн тамирчдыг бэлтгэх зорилготогоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

 Тус хамтын ажиллагааны гэрээнд Монголын 3Х3 үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч МУГД С.Тулга, Рояаль Олон Улсын Их Сургуулийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ нар гарын үсэг зурлаа. 

Тус санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны УЗ-ын гишүүн Ө.Мөнхчулуун, РОУИС-ын Сургалт гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дөлгөөн, Стратеги хөгжүүлэлт хариуцсан дэд захирал Жосеб Сапианза, РОУИС-ийн Маркетингийн албаны дарга Б.Баярцэнгэл РОУИС-ийн Англи хэлний хөтөлбөрийн багш Сау Сау нар оролцлоо.

Хамтын ажиллагааны үр дүнд Рояаль Олон Улсын Их Сургууль Монголдоо анх удаа Спортын менежмент, Спортын эдийн засгийн мэргэжлийн англи хэлтэй хөтөлбөрийг нээхээр төлөвлөж  буй юм. Монголын өсвөрийн 3Х3 шигшээ багийн тамирчид Ч.Тэмүүлэн, Т.Халиунаа, А.Билгүүн, Б.Ган-Эрдэнэ бүхий TLG13 клубээс төрөн гарсан шилдэг 4 сурагчид 2022-2023 оны хичээлийн жилд Рояалийг сонгож элсэн орж байна. РОУИС-ийн оюутнууд Унгар улсад болох 3Х3 ийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорино.

Рояаль Олон Улсын Их Сургууль нь клубын системээр хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг төдийгүй оюутан нэг бүрийн амжилтыг дэмжигч цогц боловсролыг дэмжигч байгууллага юм.  Өдгөө ОХУ, БНХАУ, Япон болон Америкаас гадны оюутнууд РОУИС-т суралцаж буй юм.

Рояаль ОУИС нь Их Британийн Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоер дахь удаа магадлан итгэмжлэгдсэн. Дэлхийн 20 гаруй орны 30 гаруй шилдэг их сургуулиудтай хөтөлбөрийн артикулэшн хийж 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, хос дипломтай төгсөх боломжоор хангагдаж боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангасан сургалтын байгууллага юм.

РОУИС- Багшийн нээлттэй ажлын байр зарлагдлаа

Их Британийн магадлан  итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Рояаль Олон Улсын Их Сургууль нь нийт багшлах хүчний 60 хувийг 7 тивийн төлөөлөл болсон эрдэмтэн багш нар эзэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд хичээлийн байрны

РОУИС – Нээлттэй ажлын байрны санал

STUDENTS FROM CHINA TAKE A TRIP TO ULAANBAATAR CITY

CHINESE STUDENTS STUDYING AT ROYAL OUIS STUDENTS' ASSOCIATION OF ROYAL OUIS TOOK A TRIP TO ULAANBAATAR TOGETHER WITH THE STUDENTS.  

Рояаль ОУИС-ийн Чононууд баг Футзалын оюутны улсын аварга боллоо

Рояаль ОУИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Оюутны улсын аварга боллоо.