-Рояаль ОУИС нь байгуулагдсан цагаасаа ОУ-ын чанар стандартыг нэвтрүүлсээр ирсэн. РОУИС цаашдаа бусад сургуулиудаас хэрхэн ялгарч хөгжих вэ?
Рояаль Олон Улсын Их Сургууль өнгөрсөн 4 жилийн хугацаанд олон дэвшилттэй алхмуудыг хийсэн. Тухайлбал Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоёр дахь удаа магадлан итгэмжлүүлж чадсан. Түүнчлэн боловсролын чанар стандартад нийцэж үйл ажиллагаа явуулж 2020 онд Их сургууль статустай болсон. Рояалийн сургалтын хөтөлбөрийн чанар МУ-ын төдийгүй гадны зах зээлд үнэ цэнэ нь өсөн нэмэгдсээр байна. Бид ОУ-д ажиллах, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх мэргэжилтэнгүүдийг бэлтгэж байна.
Манай сургууль 2022 онд хөтөлбөрийн шинэчлэл хийж Дэлхийн жишиг, стандартад нийцсэн Volunteer хөтөлбөртэй Монголын анхны Их сургууль болж байна. Боловсрох гэдэг нь зөвхөн диплом авч, мэргэжил эзэмших төдий биш нийгмийн өмнө хүмүүнлэг иргэн байна гэсэн том ухагдахууны дагуу бид албан ёсоор энэхүү хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Үндсэн мэргэжлийн боловсролын хамтаар маш олон ур чадваруудыг суралцах тус хөтөлбөр Рояалийн оюутанд маш том үүд хаалгыг нээж өгөх юм.
Рояалийн оюутан дипломын хамт Volunteer сертификаттай төгсөх юм. Ингэснээр ОУ-ын компаниудад ажиллах, цаашлаад гадны тэтгэлэг хүртэхэд нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдэд гар бие оролцсон санаачилсан нь маш томоохон эерэг нөлөөллийг авчрах юм.
-Олон улсын магадлан итгэмжлэлийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу. Ямар шалгуур үзүүлэлт хангасан сургуульд өгдөг юм бэ?
BAC буюу Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэл явуулдаг Их Британийн Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл (www.bac.org) нь 1984 онд үүсэн байгуулагдсан ба Британийн Засгийн Газраас хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг Их британий хамгийн анхны магадлан итгэмжлэх байгууллага юм. Тус магадлан итгэмжлэл нь тухайн багшлах бүтэц, оюутан суралцан хөгжих орчин, хэрэгжүүлж буй хөтөлбөр, хөтөлбөр тус бүрийн хичээлийн агуулгад чанарын үнэлгээ хийж баталгаажуулдаг. Манай сургуулийн хувьд Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоёр дахь удаа магадлуулсан. Мөн Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хөтөлбөрүүдээ бүрэн магадлан итгэмжлүүлж чадсан боловсролын байгууллага юм.
Танай сургуулийн оюутнууд англи хэл сайн төгсдөг гэж сонссон. Энэ талаар?
Манай сургуульд тив бүрийн төлөөлөл болсон доктор, профессор багш нар, мэргэжилтэнгүүд ажилладаг. Тухайлбал Итали, Англи, Энэтхэг, Филлиппин, Фижи улсын багш нар ажилладаг. Түүнчлэн гадаадын оюутнууд суралцдаг. Рояальд элсэн орсон оюутан тухайн цаг мөчөөсөө англи хэлийг сурах алхамаа эхлүүлдэг, тив бүрээс хүрэлцэн ирсэн багш нарын англи хэлний аялга, дагуу ойлгож дэлхийн хаана ч очсон гологдохгүй хэмжээнд суралцаж чаддагаараа онцлогтой. Манайд англи хэлнээс гадна япон, солонгос хэл ордог. Тухайлбал ОУ-ын харилцааны хөтөлбөрт япон, солонгос хэл судалдаг.
-Оюутан солилцооны хөтөлбөрөөс гадна 2+2 хөтөлбөрийн талаар тодруулбал?
2+2 болон оюутан солилцооны хөтөлбөр нь манайд жил бүр хэрэгждэг, 2+2 хөтөлбөрөөр бакалаврын оюутнуудаа явуулдаг бол 1+1 хөтөлбөрт магистрын оюутнууд хамрагддаг. Тус хөтөлбөрийн үндсэн шаардлага нь Рояалийн оюутан байх гэсэн ганц шаардлагатай. IELTS, TOEFL оноо шаарддаггүй. Манай сургууль 20 гаруй улсын 30 аад шилдэг Их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. БНСУ-ын Алс дорнодын Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрөөр хос дипломтай төгсөнө.
Манай сургууль 2022 онд мэргэжлийн англи хэлтэй Эрхзүйн анги нээж байгаа. Эрхзүйн англи хэлтэй хуульч, эрхзүйчдийг бэлтгэдэг сургууль Монголд хараахан байхгүй байна. Английн Бритиш Легал Центр-ийн тусламжтайгаар Олон Улсад гарч ажиллах хэлтэй, мэргэшсэн хуульч, эрхзүйчдийг бэлтгэх зорилготой байна.
Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Рояаль Олон Улсын Их Сургууль нь нийт багшлах хүчний 60 хувийг 7 тивийн төлөөлөл болсон эрдэмтэн багш нар эзэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд хичээлийн байрны

CHINESE STUDENTS STUDYING AT ROYAL OUIS STUDENTS' ASSOCIATION OF ROYAL OUIS TOOK A TRIP TO ULAANBAATAR TOGETHER WITH THE STUDENTS.
Рояаль ОУИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Оюутны улсын аварга боллоо.