Royal Nation олимпиадад 1200 сурагчид оюунаа сорилоо

Рояаль Олон Улсын Их Сургуулиас 2022 онд ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийн Англи хэлний хичээлийн хөтөлбөрийн агуулгын түвшин, стандартын хэрэгжилт, мэдлэгийн түвшинд үнэлэлт өгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд тандалт хийж, улсын аваргыг тодруулах зорилготойгоор  цаашлаад нийт өсвөр үеийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хэл сурах хүсэл эрмэлзлэлийг урамшуулах зорилготой тус төсөл амжилттай хэрэгжиж аваргуудаа тодрууллаа. Тус олимпиадад 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл болсон 1200 сурагчид оролцож Англи хэлний мэдлэгээ шалгаж ЭЕШ-ийн өмнөх сорилгод хамрагдлаа. Энэ онд элсэгчдийн дийлэнх хувь Англи хэлний хичээлээр шалгуулж буй юм.

Royal Nation 2022 Англи хэлний олимпиадад

1-р байр 1,000,000 төгрөг USA 2+2 хөтөлбөрийн 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийн эзнээр Нэст эдукэшн сургуулийн сурагч С.Тамираа

2-р байр 700,000 төгрөг USA 2+2 хөтөлбөрийн 70 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийн эзнээр Оюунлаг сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ

3-р байр 300,000 төгрөг USA 2+2 хөтөлбөрийн 30 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийн эзнээр 14-р сургуулийн сурагч Ү.Билгүүннаран нар тодорлоо. 

Мөн Рояаль Олон Улсын Их Сургуулийн 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 20 сурагчдад олгосон.

 Royal Nation төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Жимсний амтат цайны брэнд Peace tea  хамтарч ажиллаж өөрсдийн нэрийн гарын бэлгийг 50 сурагчдад гардуулсан юм. Олимпиадыг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хятад хэлний бэлтгэлд суралцах болон БНХАУ-ын Их, дээд суралцах 100 хувь тэтгэлэгийн эрхийн бичгийг 5 сурагчдад, Hippocard аппликешны 6-12 сарын эрхийн бичиг 35 сурагчдад болон 2 сурагчид Ментора хэлний бэлтгэлд суралцах эрхийн бичгээр шагнасан. SDS Залуучуудын холбооноос Амжилттай оролцсон сурагчдад Алсын хараа номын дээжис 15 сурагчдад бэлэглэлээ. Олимпиадын хамтран зохион байгуулагч Winner’s Course сургалтын төвийн зүгээс Захирал Г.Тэмүүлэн 10 сурагчдад хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардуулсан. Олимпиадад Нэст Эдукеншн, Оюунлаг сургууль, 14-р сургууль, 1-р сургууль, ЕИС 77, Томуужин, Их засаг лицей сургууль, Олонлог сургууль, Сант сургууль, Дархан Эмпати сургууль, Төгс дэлгэрэх, UI-Tsai, 11-р сургууль,

ШУТИС ахлах сургуулиуд хошуучлан оролцлоо. Энэхүү олимпиад нь Монгол улсын хэмжээнд хамгийн олон оролцогчтой олимпиад болсон юм.

РОУИС- Багшийн нээлттэй ажлын байр зарлагдлаа

Их Британийн магадлан  итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Рояаль Олон Улсын Их Сургууль нь нийт багшлах хүчний 60 хувийг 7 тивийн төлөөлөл болсон эрдэмтэн багш нар эзэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд хичээлийн байрны

РОУИС – Нээлттэй ажлын байрны санал

STUDENTS FROM CHINA TAKE A TRIP TO ULAANBAATAR CITY

CHINESE STUDENTS STUDYING AT ROYAL OUIS STUDENTS' ASSOCIATION OF ROYAL OUIS TOOK A TRIP TO ULAANBAATAR TOGETHER WITH THE STUDENTS.  

Рояаль ОУИС-ийн Чононууд баг Футзалын оюутны улсын аварга боллоо

Рояаль ОУИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Оюутны улсын аварга боллоо.