Бидний тухай
Бидний тухай
Рояаль Олон Улсын Их сургууль нь Эх орондоо дэлхийн тэргүүлэх боловсролын эзэмших боломжийг оюутан, залууст олгох, төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургалт, судалгаа, консалтингийн олон улсын төв болох эрхэм зорилготойгоор 2010 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Их Засаг их сургуулийн дэргэд Монголын Рояаль Академи нэртэйгээр байгуулагдсан юм. Рояаль Олон Улсын Их сургууль нь 2010 оны 08 дугаар сараас Их Британийн Төрийн Удирдлагын Институт (IAM), СТН Олон Улсын Боловсролын Байгууллага, Их Британийн Худалдаа Удирдлагын Институтийн (ICM) Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
БШУЯ-ны сайдын 2011 оны 06 сарын 23 өдрийн 236 тоот тушаалаар “Рояаль олон улсын их сургууль” дээд сургууль байгуулах урьдчилсан зөвшөөрлийг авч сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах болсон билээ.
Тус сургуулийн Ерөнхий захирлаар Ч.Сэлэнгэ, Эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн захирлаар Доктор, Профессор Я.Батханд, Сургалтын албаны Деканаар Магистр Б.Эрдэнэцэцэг нар ажиллаж байна. Рояаль Олон Улсын Их сургуулийн удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Удирдах зөвлөл нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Рояаль Олон Улсын Их сургууль нь Бизнесийн удирдлага, Эрх зүй, Төрийн удирдлага, Менежмент, Маркетинг, Аялал жуулчлалын менежмент, Олон улсын харилцаа, Архитектур зэрэг мэргэжлийн англи хэлтэй бакалаврын хөтөлбөрүүд, Бизнесийн удирдлага, Эрх зүй, Төрийн захиргааны удирдлага мэргэжлүүдээр магистрын түвшний сургалт явуулж байна. 2018 оноос Нийгмийн ухааны сургууль, Дизайн Урлагийн сургууль тус сургуультай нэгдэж, 2018 оны 9 сараас График дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Архитектур, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, багш-бага ангийн боловсрол, багш-сургуулийн өмнөх насны боловсрол, багш-байгалийн ухааны боловсрол, багш-нийгмийн ухааны боловсрол, багш-гадаад хэлний боловсрол, нийгмийн ажил хөтөлбөрүүдээр бакалаврын элсэлт авч эхэлсэн юм.
Бид “Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож, Монгол хүнээ дэлхийн дэвжээнд гаргах зорилгоор олон улсын их дээд сургуулиуд, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Өнөөгийн байдлаар:
-
Их Британийн Төрийн Удирдлагын институт (Institute Administrative Management IAM)
-
Их Британийн Аялал жуулал, зочлох үйлчилгээний олон улсын боловсролын байгууллага/Confederation of tourism and Hospitality CTH/
-
Их Британийн Худалдаа удирдлагын институт/Institute of commercial management ICM/
-
Америкийн нэгдсэн улсын American national university
-
Америкийн нэгдсэн улсын Виржиниягийн их сургууль/Virginia international university VIU/
-
Их Британийн Волверхамптоны их сургууль/ University of Wolverhampton/
-
БНСУ- ийн Алс дорнодын их сургууль /Far east university/
-
БНСУ-ийн Чонгвууны их сургууль /Chungwoon university/
-
Канад улсын /University Canada west/
-
Казакстан улсын Кокшетаугийн нэрэмжит сургууль
-
Ирландын Дублины их сургууль
-
Ирландын Грифф коллеж
Дээрх сургуулиудтай хамтран ажилласнаар дэлхийд чанараараа тэргүүлэх Америкийн нэгдсэн улс, Английн боловсролын тогтолцоог Монголын боловсролын тогтолцоотой уялдуулан хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх бүрэн боломжтой болсон юм. Үүнээс гадна манай сургуульд суралцаж буй оюутнууд Англи, Америкийн их сургуулиуд руу хамтарсан хөтөлбөрөөр шилжин суралцаж Англи, Америкийн бакалавр, магистрын дипломыг хүртэх боломжтой.
Бид байгуулагдсан цагаасаа Англи, АНУ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудын (OFQUAL, CEA, LCCWAG зэрэг байгууллагаар баталгаажсан хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. Хичээл сургалтууд Англи, Монгол хэл дээр явагдаж 2+2, 3+1 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.