Захирлын мэндчилгээ
Европийн Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг байгууллага Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Их сургууль нь 2010 онд байгуулагдсан цаг үеэсээ авахуулж олон улсын хөтөлбөрүүдийг эх орондоо нутагшуулах, англи хэл дээр гадаад багш нарын тусламжтайгаар дэлхий боловсрол олгохыг зорьж ирлээ. Бид өнгөрсөн хугацаанд Европын Сократын хорооны чуулганаар барааны тэмдэгтийн лицензийн эрхийг хүлээн авч “ British accreditation council” олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлд тэнцсэн Монголын анхны сургууль болж чаджээ.
Олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр батлагдсан нэр хүндтэй эрх бүхий итгэмжлэгдсэн сертификат,олон улсын болон монголын магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаснаар манай сургуульд суралцаж буй оюутнуудын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломыг хүртэх сайхан боломж бүрддэг юм. Мөн манай сургуультай хамтын ажиллагаатай АНУ, Их Британийн сургуулиудын 2+2, 3+1, 1+1 хөтөлбөрүүдэд хамрагдаж хос диплом хүртэх боломж та бүхний өмнө үргэлж нээлттэй байна гэдгийг онцлохыг хүсэж байна.
Мөн дотооддоо орчин үеийн төр, нийгмийн салбарт ажиллах чадвартай мэргэжлийн англи хэлтэй болж, олон улсын жишигт нийцсэн төрийн захиргааны удирдлагын хөтөлбөрөөр суралцаж төгсөх боломжтой. Орчин цагийн боловсролын шинэ хандлагад нийцсэн, технологид суурилсан, чадварыг эрэлхийлсэн энтерпренер загварын сургуульд суралцаж буй танд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бид онцгойлон анхаарч ажиллах болно.
“Боловсрол гэдэг ертөнцийг өөрчлөх хамгийн хүчтэй зэвсэг юм” хэмээх Нелсон Манделагийн хэлснээр шинэ Монголын шинэ ирээдүйг бүтээх, өөрчлөх шилдэг залуусын төлөө гадаад улсуудаас ирсэн мэргэжилтэн багш нар бид хичээнгүйлэн ажиллах болно.
Бидний хүсэл эрмэлзэл биеллээ олж, Монгол хүний саруул ухаан дэлхий ертөнцийг удирдан чиглүүлэх гэрэлт ирээдүй та бидний өмнө ойрхон буй гэдэгт итгэл төгс байна.
Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож
Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргацгаая.
Рояаль Олон Улсын Их Сургууль
Ректор Ч.Сэлэнгэ