Нүүр хуудас >Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр
  • Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага 
  • Индекс: 041301
  • Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд
  • Суралцах хэлбэр: Өдөр
  • Суралцах жил 4 жил

      Бизнесийн удирдлага хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгээ тодорхойлж, үр дүнд суурилсан сургалтын онолоор суралцахуй, сургахуй, үнэлэхүйн үйл ажиллагааг уялдуулан, бүх талуудын оролцоог ханган, тасралтгүй сайжруулан хөгжүүлэх сургалтын цогц үйл явцыг удирдах бичиг баримт байна. Мөн Бизнесийн байгууллагын удирдан зохион байгуулах, зохицуулах онол, арга зүйн үндсийг ойлгож мэдсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго бүхий нэгэн цогц хөтөлбөр юм.

РОЯАЛЬ ОУИС-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО: Төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч, дээд боловсролын сургалт эрхлэх, судалгаа, консалтингийн олон улсын төв байна.
Зорилт 1: Олон улсын түвшний боловсрол эзэмшүүлэх
Зорилт 2: Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ёс зүйтэй
манлайлагчийг бэлтгэх
Зорилт 3: Онол практикт тулгуурласан мэдлэг чадвартай судлаач, бүтээлч,
харилцааны өндөр ур чадвартай удирдагчдыг бэлтгэх
Зорилт 4: Аливаа өөрчлөлтөд дасан зохицох, мэргэжлийн англи хэлтэй, дэлхийн
өрсөлдөх чадвар бүхий иргэнийг бэлтгэх

Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын гарааны бизнесийг хөгжүүлэх, Гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой. Эх орондоо 100% англи хэл дээр суралцах боломжийг бүрдүүлсэн. Мөн 2+2 болон оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гадаадын багшлах хүний нөөцтэй их сургууль юм.