Рояаль ОУИС Английн элчин сайдын яамнаас ISO 21001:2018 стандартын гэрчилгээгээ хүлээн авлаа

Нүүр хуудас >Мэдээ >Рояаль ОУИС Английн элчин сайдын яамнаас ISO 21001:2018 стандартын гэрчилгээгээ хүлээн авлаа

Рояаль ОУИС Английн элчин сайдын яамнаас ISO 21001:2018 стандартын гэрчилгээгээ хүлээн авлаа

"Рояаль олон улсын их сургууль" нь үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж Их Британийн баталгаажилтын байгууллага болох Certiva Limited компаниас гэрчилгээ авах хөндлөнгийн аудитад амжилттай шалгагдаж тус байгууллагаас ирүүлсэн баталгаажилтын гэрчилгээг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамны Дэд сайд Энди Баттсон гардууллаа.

Рояаль олон улсын их сургууль нь Эх орондоо дэлхийн тэргүүлэх боловсролыг эзэмших боломжийг оюутан, залууст олгох, Төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, Дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургалт, судалгаа, консалтингийн олон улсын төв болох эрхэм зорилготойгоор байгуулагдсан бөгөөд Их Британийн Төрийн Удирдлагын Институт (IAM), СТН Олон Улсын Боловсролын Байгууллага, Их Британийн Худалдаа Удирдлагын Институтийн (ICM) Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Рояаль Олон Улсын Их сургууль нь Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001:2018 стандартын шаардлагуудыг бүрэн хангаж, Удирдлагын тогтолцоондоо ISO 21001:2018 стандартыг бүрэн нэвтрүүллээ.

Суралцагчдадаа, хамтран ажиллагч, оролцогч талууддаа Монгол улсын хууль тогтоомж, Олон улсын стандартад нийцсэн, эрх тэгш, хүртээмжтэй боловсролыг хүргэх, дээд боловсролыг эзэмшүүлэх эрхэм зорилготой юм.

Стандартаар баталгаажсан боловсрол,

Монголын Боловсролыг Дэлхийн Брэнд болгож

Монгол хүнээ Ертөнцийн дэвжээнд гаргана.