РОУИС- “Хөгжлийн ирээдүй- Оюунлаг залуус” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

5 months, 1 week өмнө
Нүүр хуудас >Онцлох мэдээ >РОУИС- “Хөгжлийн ирээдүй- Оюунлаг залуус” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
РОУИС- “Хөгжлийн ирээдүй- Оюунлаг залуус” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Рояаль Олон Улсын Их Сургуулиас зохион байгуулсан “Хөгжлийн ирээдүй- Оюунлаг залуус” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хуралд МУИС, ДХИС, ҮБХИС, ШУТИС, ИЗОУИС, ХИС, ОТИС, Их засаг Чингис СооСэ, Их Засаг Хууль зүйн Сургууль, Их засаг санхүүгийн сургууль, Мандах Их Сургууль, ОХУ-ын Буриадын Алс дорнодын их сургууль, зэрэг гадаад,дотоодын 10 гаруй Их, Дээд сургуулийн 100 судалгааны ажил ирснээс нэгдүгээр шатанд хаалттай шалгаруулж 2023.11.17-нд шилдэг 20 илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч Ариг банк, Наран Фүүдс ХХК нар ивээн тэтгэлээ.

Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулснаар оюутан залуусыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, судлаач оюутны бүтээлч санааг дэмжих онол практикийн уялдааг сайжруулах, эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлан олны хүртээл болгоход эрдэм шинжилгээний эмхэтгэл гаргахыг зорьсон. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 6 байр шалгаруулсан бөгөөд Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуус эрдэм шинжилгээний бага хурлын шагналт байранд шалгарсан оюутан судлаачид:

I-р байр 500,000 төгрөг Ариг банкинд ажиллах урилга :

“Оюутны мэдлэг, чадвар, хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”

Удирдагч: ХААИС-ийн багш Доктор Х.Бумдэлгэр

Илтгэгч: П. Мичидмаа, О. Золбоо, Б. Сувд

II-р байр 300,000 төгрөг:

“Үйлдвэрлэлийн ногоон зардлын хэмнэх боломж”

Удирдагч: РОУИС-ийн багш Доктор Д.Чинцэцэг

Илгэгч: Э.Мөнхсүлд

III-р байр 200,000 төгрөг :

“Фибоначчийн алтан харьцаанд суурилсан хувьцааны ханшийн техник шинжилгээ”

Удирдагч багш: Мандах Их Сургуулийн багш С.Цолмон

Илтгэл: Б.Энхтуяа

Тусгай байр: /Цалинтай дадлагажих эрх/ :

“Сэргээгдэх эрчим хүчний эрсдэлийн тооцоо”

Удирдагч: РОУИС-ийн багш Доктор, Профессор Д.Төмөрчөдөр

Илтгэгч: П.Хулан

Шилдэг судлаач: /Цалинтай дадлагажих эрх/ MERCI DEL MONTE брэндийн гарын бэлэг /Цалинтай дадлагажих эрх/ :

“Тоон шинжилгээний матрицаар стратегиа томьёолохуй”

Удирдагч багш: ИЗОУИС-ийн багш Доктор Профессор Т. Ганхүү

Илтгэгч: Б. Дашдүг, Б. Сувдбилэг

Шилдэг илтгэгч: Наран фүүдс MERCI DEL MONTE брэндийн гарын бэлэг:

“Суралцагчдын сурах арга барил хөгжил нөлөөлөх нь”

Удирдагч: ҮБХИС-ийн багш М.Бүжлхам, Д.Гандолгор

Илтгэгч: О.Лхам, С.Эрдэнэбаяр

Нийт илтгэл хэлэлцүүлсэн оюутнууддаа халуун баяр хүргэж, Цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.